Хумсаа хэрхэн гоёх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Хумсаа хэрхэн гоёх вэ?

Сайн хумсны лак нь хумсыг гэмтээх биш харин хамгаалдаг. Гэвч лак болон лак арилгагч авахдаа єндєр чанартайг нь сонго. Учир нь ацетон болон чанар муутай лак нь хумсыг гэмтээж хугарамтгай болгодог.

-Гарын чинь єнгє цайвар бол усан болон гэгээтэй єнгийн лак харин боровтор бол бараан сvvдэртэй єнгє сонго. Мєн гар болон биеийн чинь арьс жигд нилээн бор бол цагаан єнгийг ч сонгож болно. Мєн нvдний тень, уруулын будаг, гоёлын даашинзныхаа єнгє дагуу єнгийг ч сонгож болно. Эдгээр нь суурь єнгийн лак болж єгнє.

-Лакныхаа багсанд их биш авч хумсныхаа угаас vзvvрлvv хєнгєн дарж суурь будгаар хумсаа будна.

-Сайтар хатаж жигд будагдсан хумсан дээрээ одоо бvгдээрээ зураг зурцгаая. Цэцэг, сар, навч эсвэл долгион гээд юу ч зурж болно. Энэ бvгдийг гvйцэтгэхэд чинь шvдний чигчлvvр болон нарийн маш нарийн багс хэрэг болно. Гол нь зураг чинь цэвэрхэн зурагдсан байх ёстой. Зураг зурахдаа суурь єнгєнийхєє эсрэг эсвэл тод єнгийн лак ашиглаарай. Жишээлбэл усан ягаан дээр час улаан, ногоон, хєх гэх мэт. Харин хар єнгє дээр цагаан, цагаан дээр хар ч байж болно.
-Сvvлийн даалгавар. Энэ бол єнгєлєгчєєр єнгєлж єгєх. Зураг зурсан лакаа сайтар хатсаны дараа єнгєгvй болон бvдэг ягаан, цэнхэр єнгийн єнгєлєгч лакаар єнгєлж нимгэн будна. єнгєгvй тунгалаг єнгєлєгч лак нь ямар ч єнгийн лаканд тохиромжтой байдаг. Харин ягаан, цэнхэр туяатай лак нь єнгє дагуу суурь будганд л зохимжтой байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж