Хөдөөд сүү 1000-2000 төгрөг байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Хөдөөд сүү 1000-2000 төгрөг байна

Хөдөө орон нутагт худалдаалж буй хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногт  ямар байсныг сонирхуулья.  Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээгээр  аймгийн төвүүдийн хүнсний зах, дэлгүүрт нэгдүгээр  зэргийн гурилын үнэ 640-950 төгрөгийн хооронд үнэтэй байна. Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Ховд, Орхон аймагт 100-300 төгрөгөөр өсч, Булган, Өмнөговь аймагт 100-300 төгрөгөөр буурчээ. Харин бусад 11 аймагт хонины махны үнэ тогтвортой байна. Хонины махны үнэ Өмнөговь аймагт өндөр буюу 3200 төгрөг байхад Дорнод аймагт 2500 төгрөг байгаа нь хямд үнэ байна. Малын сүү аймгуудад 1000-2000 төгрөгийн үнэтэй байна. Сүүний үнэ Архангай, Завхан, Сэлэнгэ, Хөвсгөл аймагт 100-200 төгрөгөөр өсч, бусад аймагт тогтвортой,  Говь-Алтай хамгийн өндөр буюу 2000 төгрөг байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж