Цээж дүүрэн гунигаа хаана нуух вэ би

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Цээж дүүрэн гунигаа хаана нуух вэ би

Цээж дүүрэн гунигаа хаана нуух вэ би

Цийлэгнэн байх нулимсаа хаана шингээх вэ би

Эргээд л харахад өнгөрсөн бүхэн алдаа болон үзэгдэх юм

Эргэх хорвоогийн хатууд сөхөрч суугаад босох тэнхэлгүй болчихож

Хоолой мэдэн чангаас чанга хашгирмаар болох юм

Хажууд чинь эрхэлж олон зууныг элээмээр бодогдох юм

Хайр хүртэл хоосордог гэж орчлон надад шивнэвч

Хонгор минь чиний хайр дүүрэн гэдэгт итгэх юм

Хос тасалбар энгэрийн чинь халааснаас унах юм

Хонгор үр чинь эзэнтэй гэдгийг чинь сануулах юм

Хөл газар хүрэхгүй баярлаж асан сэтгэл өнөөдөр

Хүйтэн цасанд хучигдаж бие чичрэн дагжих юм

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж