Мах их иддэг охид эрт жирэмслэх магадлалтай

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Мах их иддэг охид эрт жирэмслэх магадлалтай

Багадаа мах их идсэн охидын сарын
тэмдэг ногоо, жимсэнд дуртай охидынхтой харьцуулахад хавьгүй эрт ирдгийг
британи эрдэмтэд тоггоожээ. Энэ нь махсаг
охид бусдаасаа эрт ээж болох магадлалтай гэсэн үг. Британийн Анагаахын
судлалын төвийн мэргэжилтнүүд судалгаандаа өсвөр насны 3000 гаруй охиныг
хамруулсан байна. Судалгааны дүнд дурдсанаар гурван настайдаа долоо
хоногг дунджаар найман удаа, долоон настайдаа долоо хоногг дунджаар 12
удаа махтай хоол идсэн охидын сарын тэмдэг дунджаар 11-12 настайд нь
ирэх магадлалтай гэнэ. Өнгөрөгч зуунд охидын бие гүйцэх нас хурдацтай
залуужсан ч өдгөө тогтворжоод байгаа аж. Үүнд чанартай, олон төрлийн
хоол хүнс болон таргалалт голлон нөлөөлсөн байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж