Сагсан бөмбөгийн шинэ дүрэм батална | News.MN

Сагсан бөмбөгийн шинэ дүрэм батална

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн шинэ дүрэм батална

Энэ оны есдүгээр сард Туркэд болох сагсан бөмбөгийн ДАШТ-ий үеэр талбай болоод шинэ дүрмийг батлах гэнэ. ОУСБХ-ны шинэ дүрэм манай улсад ч гэсэн хамааралтай юм. Манай сагсан бөмбөгийн холбоо тус холбооны 214 гишүүний нэг билээ. Дөрвөн жилд нэг удаа болдог сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2010 оны буюу 16 дахь удаагийнхыг 8-р сарын 28-наас 9-р сарын 12-ныг дуустал Туркийн 4 хотод явуулах шийдвэр гарсан. Үүнтэй холбоотойгоор ОУСБХ хурал чуулганыг ч мөн Турк улсад явуулах ажээ. Энэ хурлаар оу-ын сагсан бөмбөгийн дүрмэнд өөрчлөлтүүдийг оруулах саналыг хэлэлцэх бөгөөд батлагдах магадлал өндөр гэнэ. Нэг ёсондоо одоо байгаа будагтай талбайн хэмжээ багасч үүнийгээ дагаад зарим нэг шинэ дүрмүүд орох ажээ. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо болоод ОУ-ын сагсан бөмбөгийн холбоо дүрэм болоод талбайн хувьд ижил төстэй зүйл олон болж байгаа билээ. Тэгэхээр манай сагсан бөмбөгчид хамгаалалтын 3 секундын дүрмэнд зохицож тоглох шаардлагатай болох юм.

Б.Ялалт Score Studio

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сээгий 2010-04-02 103.23.51.5

спорт заалны зураасны стандарт хэмжээний талаар сайтдаа байрлуулбал сайн байна

Avatar

хулан 2010-04-02 182.160.53.90

дүрэм байхгүй байна ш дээ

Avatar

sportxv 2010-04-02 202.126.91.42

Манай орны хувьд сагсан бөмбөг хөгжиж байгаа Тамирчдын дүрэмдээ зохицох гээд нэг биш асуудал гарч ирнэ Яагаад гэвэл сагсан бөмбөгийн шүүгчдийн тал дээр асуудалтай байдаг болохоор шүүгчдийг сайн бэлтгэж МСБХ-с цалин өгдөг болгох хэрэгтэй

Avatar

mercutio 2010-04-02 124.158.110.84

Yalalt goe niitlel bna durem uurchilugdvul dogi bhaa ijil duremtei bolchuul saihan l bna

Avatar

sakura 2010-04-02 203.91.114.3

neg talaasaa uurchilsunn ilvv sonirholtich ymshig bnaa

Avatar

SONY VAIO 99096353 2010-04-02 127.0.0.1

USA-с шинэ SONY VAIO 14inch Cpu Core i3 213Ghz Ram 4Gb Hard 500Gb Graphic NVIDIA GeForce310M 2001Mb HDMI IEEE1394 WebcamWiFi DVD RW double layer Multimedia card readerBluetooth Original Windows 7 64bit – 1550000-c ____ SONY VAIO 10inch Cpu Atom 166Ghz N270 Ram 1Gb Hard 250Gb IGMA3150 IEEE1394 WebcamWiFi Multimedia card reader Original Windows 7 – 850000-c зарна 99096353

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж