Над руу дахиж битгий залгаарай

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Над руу дахиж битгий залгаарай

Ууг нь би түүнийг мартаж байлаа. унтахдаа үргэлж санаж уйлах маань өдөр
өдрөөр багасаж цаг хугацаа намайг эдгээж байсан. гэтэл чи!! чи!! өчигдөр
яах гэж?? ямар үг сонсох гэж над руу залгасан бэ??? чиний дугаарыг
хараад л миний дотор палл гээд л хачин болчихсон. би утсаа авмааргүй
байсан ч чиний хоолойг сонсмоор санагдаад авсан. бас горьдоод…үнэндээ
одоо ч гэсэн би өөрийгөө ойлгохгүй л сууж байна. юунд горьдлого тавиж
утсаа авсан юм бол???хайртай болохоороо чамаас хүлээж байсан сайхан
үгсээ сонсоно гэж бодсон юм байлгүй дээ..гэтэл чиний хэлсэн үг эдгэж
байгаа шарх дээр минь дахиад нэмчихлээ сонсмоор санагдсан үгс минь шарх
нэмэх үгс байсан гэжүү??.. яах гэж? яах гэж намайг ингэж зовоогоод
байгаа юм бэ?? би зовж байна…шөнөжин уйлж хонолоо яаг л урьдных
шигээ…одоо би зүгээр л яах ёстойгоо мэдэхгүй байна. хайртай гэдэг үг
чинь үнэн эсэхэд чинь эргэлзжийн. санаж байна гэдэг үгийг чинь худлаа
гэж бодоод байна. уучлаарай гэсэн үгийг чинь бас л худлаа, зүгээр л
миний толгойд худлаа гэдэг бодол орж ирээд тэгэхдээ дотроо итгэмээр
чамдаа… чамаасаа салахдаа эхлүүлсэн чамд зориулсан миний
шүлэгнүүд, бидний хамтдаа авахуулсан нэгхэн зурагтай  дэвтэр минь дуусж
байна.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж