Гадаадын иргэдийг албадан гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэдийг албадан гаргалаа

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар энэ онд 371 аж ахуйн нэгж, байгууллагын 3307 иргэнийг шалгажээ. Гадаад улсаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацаа хэтрүүлсэн, нуун дарагдуулсан зэрэг зөрчлийн улмаас холбогдох аж ахуйн нэгжүүд болон  гадаадын 2681 иргэнд захиргааны арга хэмжээ авч 790 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулан, улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон газрын даргын тушаалаар 22 орны 1272 иргэнийг Монгол улсаас албадан гаргасан байна. Мөн Монгол Улсад  нэвтрэх визгүй, зорилгоо тодорхойлж чадаагүй, хууль бусаар хөдөлмөр эрхлэх зорилготой ирсэн 1048 иргэнийг хилээр нэвтрүүлээгүй байна.

Н.Бүжин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж