Шинэ жилийн баяртаа яарч байноо

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн баяртаа яарч байноо

За
удахгүй блогчдын ёолк болно. Ёолк гэж биччээд харсан ямар сонин юм бэ?
Монголоор бол шинэ жилийн баяр л даа. Дээр үед юм гэсээн манай Монгол
оросын нөлөөнд автаж шинэ жилийн баярыг тэмдэглэж түүнийгээ бас оросыг
дуурайж ёлка гэж нэрлэж эхэлж байх үед хөдөөний нэг өвөө хотод орж ирээд
шинэ жилийн баяр өнгөрөөгөөд нутагтаа очоод
Энэ хотынхон ёолох гэж нэг юм хийдэг болж, эр эм хөгшин залуугүй
бүгд нийлж архи уугаад маргааш нь бүгд шартаад ёолцгоож байх юм. Тээл
ёолох гэж нэрэлдэг болтой гэжээ. Өө нэг мэдсэн далийтаад өөр юм яриад
явж байна шдэ. Ёолкоор охид хүүхнүүд бид чинь эмэгтэй гэдгээ мэдэрч
даашинз ээмэг зүүлт үс гэзэг гээд бөөн проблем болдог биздээ. Гэтэл
надад таарах даашинз энэ тэр бол үнэхээр үлгэр бололтой. Нэг гайгүй
улаан даашинз таарсан л да уг нь.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж