WikiLeaks-ийг үндэслэгч Ж.Ассанжийг 240,000 фунт стерлингийн барьцаагаар өчигдөр сулласан байна. Түүнийг сууллах эсэх нь хойшилж магадгүй байсан хэдий ч тэрээр ямар ч байсан 9 хоног шоронд хоригдоод батлан даалтад гарсан байна. Түүнийг Английн цагдаа нар WikiLeaks-тэй холбоотой хэргээр бус Шведийн шүүхээс гаргасан хүсэлтийн дагуу саатуулан хориод байсан юм. Шведийн шүүх Ассанжийг сексийн хүчирхийллийн 6 хэрэгт холбогдогчоор татсан юм. Тэрээр суллагдан гарж ирээд өөрийн дэмжигчид болон өмгөөлөгчдөө талархаж буйгаа илэрхийлжээ. Түүний барьцаа төлбөрийн тал шахуйг түүнийг дэмжигч олон нийт цуглуулсан байна.