Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

“ЦСКА Моксва” яллаа

Сагсан бөмбөгийн Европ тивийн хүчирхэг лиг евролигийн шөвгийн 8-т учраа таарсан Каха Лаборал, ЦСКА Моксва багуудын цуврал 4 дэх тоглолт боллоо. Цувралыг 2-1 харьцаатай ЦСКА илүүрхэж байсан учраас хожигдох эрх талбайн эздэд байсангүй. Гэсэн ч тоглолтын эхнээс л зочин баг болох ЦСКА Москва илүүрхэж, 22-11 харьцаатай дуусгасан байна. Харин 2-р үед талбайн эзэд 19 оноог илүү авснаар эхний хагасыг 8 онооны зөрүүтэй дуусгаснаар тоглолт улам бүр сонирхолтой болсон юм. Гэвч Каха Лаборал багт хожих хувь байгаагүй аж. Хэдийгээр Фернандо Сан Эмэтерио 23 оноог багаа тэргүүлсэн ч сүүлийн хагаст багийн бусад нөхөд нь хангалттай байж чадсангүй үндсэн цагт 70-74 харьцаатай хожигдож тэмцээнээ дуусгасан юм. Ийнхүү 3-1 харьцаатай илүүрхэж хагас шигшээд шалгарсан ЦСКА Москва дараагийн шатанд Испанийн Барсэлон клубтэй таарчээ. Евролигийн хагас шигшээд тоглолтууд 5-р сарын 7-нд Парис хотноо үргэлжилнэ.

Бусад тоглолтын дүн :
Барсэлон (3) 84-78 (1) Реал Мадрид
Маккаби (1) 67-76 (3) Партизан
Олимпиакос (3) 86-70 (1) Ассеко Проком

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж