Интернэтийн үүсэл хөгжил

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Интернэтийн үүсэл хөгжил

Компьютер үүсч хөгжсөн 1960-аад онд Америкийн батлан хамгаалах сүлжээ
байгуулж, түүнд цэргийн газруудын компьютеруудыг холбожээ . Үүнийгээ
ARPANET гэж нэрлэжээ. Энэ сүлжээ нь цэргийн ба энгийн жижиг сүлжээ болон
салбарласан байна. Энгийн жижиг сүлжээ нь одоогийн интернэт сүлжээний
үндэс суурь нь болсон юм. Энэ сүлжээ дэлхийн төвүүдийг холбосон сүлжээ
болон өргөжжээ. Дэлхийн төвүүдийг холбосон компьютеруудаар олон мянган
мэдээлэлийг хүлээн авч илгээж байна. Интернэтийн сүлжээ нь маш богино
хугацаанд хэрэглэгчидийг сонирхол, хэрэгцээтэй мэдээлэлүүдээр
хангадгаараа бусад мэдээллийн хэрэгслүүдээс олон дахин давуу талтай.
Интернэт нь хэрэглэгчидийн хоорондын зайнаас үл хамаардаг бөгөөд
мэдээлэл солилцох өргөн уудам зайг хамарсан зүйл билээ. Орчин үед 43.000
сүлжээг агуулсан 3.864.000 компьютер, 28.9 сая хэрэглэгчтэй байна.
Интернэтээр бусад компьютеруудаас мэдээлэл хүлээн авахыг Download гэх ба
өөрийн компьютераас мэдээлэл дамжуулахыг Up-load гэдэг .
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж