Өөрийгөө хөөрхөн гэдэгт итгэ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Өөрийгөө хөөрхөн гэдэгт итгэ

Хөөрхөн гэдгээ мэдэр
“Гоо сайхан өөрийгөө үнэлэхээс эхэлдэг” гэж “ Гоо сайхны зарчим” номын зохиолч доктор Эва Ритво ярьж байна. Тиймээс өөртөө анхаарал тавьж, бусдын хараанд өрт.  
Бүсгүй та өөрөө гоо үзэсгэлэн
Эмэгтэй хүн толинд өөрийгөө харахдаа зөвхөн гадаад төрхөндөө санаа зовдог. Бүсгүй таны анхаарч хардаггүй, өөрийг чинь үзэсгэлэнтэй болгож байдаг зүйл бол таны намуухан дуу хоолой, хошин шогийн мэдрэмж, бусдыг өөртөө татах увидас юм. Та өөрийгөө толинд харагдаж байгаагаасаа илүү дур булаам гэдэгт итгэ.
Инээмсэглэлээ бүү харамла
Инээмсэглэл чинь таныг өрөөнд ороход л бусдын анхаарлыг татна. Сэтгэл хөдлөл бусад хүмүүст шууд л халддаг. Сайхан сэтгэлтэй, сайн  энергитэй хүний дэргэд хүн болгон хамт байхыг хүсдэг.
Өөрийгөө халуухан бүсгүй гэдгийг  харуул
“Эрчүүдийн харцыг булаахад урт хөл, чилгэр хөхтэй байх албагүй. Өөртөө итгэлтэй зан бол бүсгүй таныг хамгийн үзэсгэлэнтэй болгодог зүйл” гэж доктор Ритво ярьж байна.
Зурган дээр ямар харагддагаа анзаар
Гадаад байдлынхаа онцлогийг  олж харснаар  үүнд анхаарлаа хандуулж яавал сайхан харагдахаа мэддэг болно.  
Гадаад төрхөө өөрчил
Үсээ өөрөөр засуулж, шинэ уруулын будаг хэрэглэ. Хумсаа янзлуулж, нүдээ буд. Арчаатай байх нь өөрийгөө үнэлж сурахад  маш чухал. Өөртөө хэр анхаарал тавьж байгаагаар чинь бусад хүмүүс таныг мөн тэгж үнэлэх болно.
Сэтгүүл дээрх шиг бүсгүй болох гэж бүү хичээ
Телевиз,  сэтгүүл дээр гардаг алдартнууд шиг болох гэж бүү хичээ. Өөрийгөө бусадтай байнга харьцуулах нь хүний өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, өөрөөрөө байхад саад болдгийг судалгаа харуулдаг. Үүний оронд зөвхөн өөрт заяасан гоо сайхнаа арчилж торд.
Бяцхан ажиглалт хий
Хажуугаараа өнгөрөх  жинхэнэ хатагтай нарыг сайн ажигла. Хүн болгонд өөрийн гэсэн гоо үзэсгэлэн сайхан чанар байгааг анзаарав уу?  Хэрэв тийм одоо өөрийнхөө давтагдашгүй гоо үзэсгэлэнг өөрөөсөө хай.
Сайхан эртэй болз
Хажууд нь байхад өөрийг чинь  үзэсгэлэнтэй, сайхан гэдгийг мэдрүүлдэг эр хүнтэй хамт бай. Судалгаанаас харахад царайлаг, сайхан эрчүүдтэй болзоход аз жаргалын гормон окситосин ихээр ялгардаг аж.
Өөр хүн бол
Өөрийгөө нээж, нэгэн хэвийн уйтгартай байдлаас зайлсхий. Дуртай теннисний од шигээ богино банзал өмсч, үсээ боо. Эсвэл алдартай жүжигчин шиг үсээ янзлуулж, нүдээ буд. Үргэлж өөр, тэс ондоо хүн шиг байх нь бусдад оньсого мэт сэтгэгдэл төрүүлнэ. Энэ таны хүсч байгаа зүйл биш гэж үү?
Сул талаараа бүү гайхуул
Нүүрэн дээр чинь батга гарсан эсвэл нүдний тен чинь ууссан байгааг зарим хүмүүс магадгүй анзаарах ч үгүй. Харин та өөрөө л хэлчихгүй бол. Хэрэв тэдэнд ямар нэгэн зүйл хэлмээр байгаа бол сайн талаа харуулж бай. Ярьж байгаа чинь хүртэл сэтгэл татам байх ёстой гэдгийг бүү март.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж