”Дорнод уран”-ы 58 хувийг ”Хан ресурс” эзэмших боломжгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

”Дорнод уран”-ы 58 хувийг ”Хан ресурс” эзэмших боломжгүй

Монголын ураны ордын талаарх мэдээллүүд сүүлийн үед олны ан­хааралд байна. Үүний нэг нь Ерөнхий сайд ОХУ-д айлчлахдаа Монгол-Оросын хамтарсан “Дорнод уран” ХХК-ийг байгуулахаар болсон тухай мэдээлэл юм. Харин энэ талаар “РИА новости” агентлаг болон News.ru сайтад “Дорнод уран” ХХК нь Дорнод аймгийн Дорнод, Гурванбулаг ордыг эзэмшинэ. Монгол, Оросын талууд тус бүр 21 хувь эзэмшиж, хяналтын багц болох 58 хувийг Канадын “Хан ресурс” компанид оногдох нь хэ­мээснийг манай мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа юм.
Энэ талаар Цөмийн энергийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан Н.Мандахайгаас тодруулсан юм.

-“Дорнод уран” ХХК-ийн 58 хувийг “Хан ресурс” ХХК эзэмших болсон тухай мэдээлэл гарах боллоо. Энэ үнэн үү?

-Тийм зүйл огт байхгүй, ташаа мэдээлэл байна. “Хан ресурс” ХХК “Дорнод уран” ХХК-ийн нэг л ордыг эзэмшдэг төдий байхад ийм шийдвэр гарна гэдэг боломжгүй. Энэ талаар тодорхой мэдээллийг маргааш (өнөөдөр) Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат ОХУ-ын айлчлалаас ирээд өгнө.
 
-“Хан ресурс” ХХК-ийн ТУЗ Цөмийн энергийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгөхөөр хуралдаж байгаа талаараа мэдэгдэл ирүүлсэн үү?

-Манай хуулийн хэлтсийнхэнд ямар ч мэдэгдэл ирүүлээгүй байгаа.

“Дорнод уран” ХХК-ийн талаарх ОХУ-ын хэвлэлүүдээр ца­цагд­сан мэдээллийг Цөмийн энер­гийн газраас үгүйсгэж байгаа юм. Харин Монголын урантай хол­боотой олны анхаарлын төвд байгаа дараагийн асуудал нь Монголын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд өгөх эсэхээ шийдэхээр “Хан ресурс” ХХК-ийн ТУЗ хуралдаж бай­гаа талаарх мэдээлэл юм. Үүнийг “Хан ресурс”-ийн Монгол дахь салбар болох “Төв Азийн уран” ХХК-ийн орлогч захирал Б.Эрдэнэбилэгээс тодруулсан юм. Тэр­бээр “Канадад “Хан ресурс” ХХК-ийн ТУЗ хуралдаж байгаа. Гэх­дээ хурлын гол зорилго нь Мон­гол Улсын Засгийн газрыг олон ул­сын арбитрын шүүхэд өгөх биш. Гэх­дээ энэ асуудлыг ч авч хэлэлцэнэ. Одоогоор ямар нэгэн хариу ирээгүй байна. Хурлын шийдвэрийг веб сай­таараа дамжуулан мэдээлэх болно” хэмээсэн юм.

Р.САРАНГОО

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж