Албаа бүрэн дүүрэн ашиглагч

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Албаа бүрэн дүүрэн ашиглагч

Нэг сая гаруй хүнтэй их хотын толгой өвтгөсөн олон асуудлын цөөнгүй нь замын хөдөлгөөнтэй холбоотой байдаг. Харин Замын цаг­даагийн газар /ЗЦГ/ гэдэг их айлыг авч яваа хүн бол цагдаагийн хурандаа Х.Энхжаргал. Тэрбээр ЗЦГ-ын дар­гаар 2008 онд сонгогдон өдийг хүртэл ажиллаж байгаа юм. Төв аймгаас гаралтай энэ эрхмийг олон нийт төдийлөн мэдэхгүй. Харин ЗЦГ-ын дарга гэж хэн байна гэдгийг сонирхох хүний тоо улам бүр нэмэгддэг гэхэд болно. Учир нь хүн бүр машинтай болох, замын хөдөлгөөний ачаалал зэргээс үүдэн түүнийг сонирхохгүй байхын аргагүй юм.

Х.Энхжаргал тийм ч даруу, дуу­гүй хүн биш бололтой. ЗЦГ-ын урд талын газар буюу ЗЦГ-ын эзэм­шил газарт тэрбээр замын цаг­даа нартаа зориулсан орон сууц ба­рихаар төлөвлөсөн аж. Уг нь түүний энэ санаа ажилчид болон тэд­ний гэр бүлийнхнийг баяр­луул­­жээ. Х.Энхжаргал даргын са­наа­­чилснаар орон сууцанд орох хү­­сэлтэй ажилчдаасаа тодорхой хэм­­жээний урьдчилгаа төлбөр ав­сан байна. Ажилчдынхаа өгсөн урьд­чилгаа төлбөрөөр орон сууцаа барих төлөвлөгөөтэй байсан ажээ. Гэтэл яагаад ч юм сүр дуулиантай эхэлсэн орон сууцны барилгын ажил шав тавьж эхлээд л зогссон гэнэ. Чухам ямар шалтгаанаар зогссоныг нь Х.Энхжаргал дарга л мэдэх биз. Мөн тэрбээр Төв аймгийнх бөгөөд тус аймагт эдлэн газар, хувийн хаустай аж. Үүгээр ч зогсохгүй инфинити X5, хаймер маркийн хоёр машинаар гангарч азын дугаараар машинаа чимсэн гэдэг. ЗЦГ-ын дарга гэсэн бүхэл бүтэн том албыг хашиж байгаа хүн машин болон азын дугаараар гангарахгүй гээд ч яах билээ. Тэгэ­хээр түүнийг даргын албаа бүрэн ашиг­ладаг гэчихвэл буруудахгүй биз. 

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх:
 "Улс төрийн тойм" сонин
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж