Нохой муурнаас ухаантай

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Нохой муурнаас ухаантай

Нохой муурнаас ухаантай гэдгийг нотолсон судалгаа амьтан тэжээгчдийн хоорондох маргааныг тасалжээ. Нохой хүнд илүү ойр байдаг нь уураг тархинд нь нөлөөлдгийг эрдэмтэд тогтоожээ. Харин муурны тархи нохойныхоос жижиг байдаг гэнэ. 

Хүний итгэлт нөхөр гэгддэг нохой  ухаан муутай муурнаас хэдэн сая жилийн өмнө ч энэ хэвээрээ байсныг Оксфордын их сургуулийн эрдэмтэд нотолжээ.
Зарим хүмүүс муурын зулзагыг  туулайнаас ухаантай гэдэг. Муур жижигхэн тархитай байдаг нь үнэн хэрэгтээ хүмүүстэй ойр байдаггүйтэй нь холбоотой.
Эрдэмтэд 60 сая жилийн хугацаанд хөхтөн амьтдын уураг тархины хөгжилд асар их өөрчлөлт орсныг тогтоожээ.

Амьтдын уураг тархины хэмжээ нь биеийн жин, болон хүмүүст хэр ойр байж, үйлчилж байсантай нь холбоотой болохыг эрдэмтэд олж харсан байна.
Эрдэмтэд 500 төрөл зүйлийн амьд амьтад болон хөхтөн амьтдын чулуужсан олдворыг судалжээ. Хувьслын явцад сармагчингийн тархи нохой, тэмээ, далайн гахай, болон адууных шиг хөгжиж чадсан байна. 

Харин удаан хөдөлгөөнтэй, тайван амьтад болох муур, усны үхэр, хандгайн тархи хувьслын явцад огт хөгжөөгүй аж.

Дээрх судалгааг явуулахаас өмнө амьтдын уураг тархины хэмжээ биеийн жингээс хамаардаг гэдэг ойлголт хүчтэй дэлгэрсэн байсан юм.
Судалгааг удирдан явуулсан доктор Сузанне Шульц хэлэхдээ “ Муур өөрөө өөрийгөө болгоод явдаг амьтан бол нохой эсрэгээр хүмүүст хамгийн ойр, үнэнч нөхөр нь байсаар ирсэн” гэжээ.

Уг судалгаа нийгмийн харилцаанд идэвхитэй оролцдог хүмүүс төдийгүй амьтдын уураг тархины хөгжил илүү байгааг харуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж