Дорнод бүсийг тэргүүлж байгаа ч 3 дараалсан ялагдлыг амссан Вашингтон Капиталс өнөөдөр Веризон центртээ Атланта Трашерс багийг хүлээн авч мөсөн дээрх тулааны сонгодог тоглолтыг үзүүллээ. Хэрэв одоо байгаа амжилтаа хадгалж чадвал Капиталс анх удаагаа багийнхаа түүхэнд ерөнхийлөгчийн цомыг хүртэх боломж байгаа ч сүүлийн тоглолтууд тааруухан байж дараалсан хожигдлыг хүлээсэн. Тийм учраас тоглолтын эхлэлийг тэд тавихыг хичээсээр 1-р үеийн сүүлийн минутанд Майк Грийний дамжуулалтаар Никлас Бакстром гоолдож онооны салхыг хагалсан байна. 2 багийн хамгаалалт шилдэг байсан нь эхний үед тус бүр хийгдсэн ердөө 13 хан довтолгооноос харагдана. Гэвч 2-р үеийн 18 дах минутанд Атлантагийн Тим Стэйплэтон онооны самбар дээрх тэнцлийг авчрахдаа Колби Армстронгийн дамжуулалтыг ашиглажээ. Гэсэн ч хожил зорилго тавьсан Капиталсчууд 3р үед шантралгүй довтолсноор 10 дах минутанд хамгаалагчдын алдааг ашиглан багтаа хожлыг авчиржээ. Матт Брэдли ийнхү багийнхаа 3 дараалсан хожлыг зогсоож, 9 дэх оноогоо авсан нь энэ байлаа. Трашерс ийнхүү хожигдсоноор дорнод бүсийн 9-р байрлуу буулаа.
Өнөөдөр болсон бусад тоглолт :
Флорида Пантерс 1-0 Бостон Брунс
Филаделфиа Флайерс 4-6 Нью Йорк Айландерс
Баффало Сабрэс 2-4 Торонто Мапле Лийфс
Колумбус Блу Жакэтс 2-3 Дэтройт Рэд Уингс
Каролина Харрикэнс 3-4 Оттава Сэнаторс
Сэнт Льюс Блус 2-3 Нашвил Прэдаторс
Ванкувер Канукс 3-8 Лос Анжелэс Кингс