Үндсэн хуулийг өөрчлөх журмыг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийг өөрчлөх журмыг хэлэлцэж байна

УИХ-ын  гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Сайханбилэг нарын есөн гишүүн санаачлан боловсруулж  Их Хуралд 2010 оны  10 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна.

Зарим гишүүд хэлэлцүүлгийн үеэр Үндсэн хуулийн зарим заалтын талаар асуулт тавьж, Үндсэн хуулийн үзэл баримтлалын талаар асуултууд тавьж байсан тул хууль санаачлагчид танилцуулсан бөгөөд Үндсэн хуульд яг тийм өөрчлөлт оруулах тухай биш, хуулийг хэрхэн өөрчлөх тухай хуулийн төсөл болохыг танилцууллаа. Мөн Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд  уг нэмэлт, өөрчлөлтийг тодорхой ямар дэгийн дагуу хэлэлцэн шийдвэрлэх ёстойг хуульчлах зайлшгүй шаардлагыг харгалзан энэхүү хуулийн төслийг санаачилсан гэдгээ хэлэв.

Анхны хэлэлцүүлэг үргэлжилж байгаа бөгөөд Байнгын хороогоор дэмжигдсэн уг хуулийн төслийг үндсэнд нь дэмжиж байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж