
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд арванхоёрдугаар сарын 12-17-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийсэн. Албан ёсны айлчлалаа амжилттай өндөрлөсөн Ерөнхий сайд болон түүний багийнхан өнөөдөр 07.00 цагт эх орондоо ирлээ. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалаар их өрийн асуудал болон “Эрдэнэт”, “Монголросцветмет”, “Улаанбаатар төмөр зам” хамтарсан нийгэмлэг зэрэг ОХУ, Монгол Улсын хамтарсан аж ахуй нэгжүүдийн талаарх асуудал хөндөгдөж, айлчлалын үеэр “Эрдэнэт“, “Монголросцветмет” хамтарсан үйлдвэрүүдийн удирдлагын хурал Москва хотноо болсон. Ерөнхий сайдын айлчлалын талаар өнөөдөр 14.00 цагт Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм байна.
А.АНУ