Блейк Эдвардс 88 насандаа таалал төгслөө

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Блейк Эдвардс 88 насандаа таалал төгслөө

Оскарын хүндэт шагналын эзэн, Америкийн нэрт кино найруулагч Блейк Эдвардс уушигны үрэвсэлийн хүндрэлээр Санта Моника дахь эрүүл мэндийн төвд нас барсан тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

Түүний эхнэр болон хүүхдүүд нь эмнэлэгт сахиж байсан байна. Тэрбээр олон гайхалтай кино найруулж байсан ч нэг ч удаа Оскар авч байгаагүй юм. Харин 2004 онд түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Оскарын хүндэт шагналыг олгосон юм.

“The Pink Panther”, “Breakfast at Tiffany"s” зэрэг гайхалтай инээдмийн кинонуудыг найруулсан тэрбээр хоёр долоо хоногийн өмнө эмнэлэгт хэвтсэн аж. Харамсалтай нь өвчин нь ихэд хүндэрсэн байсан учраас эмчилгээ үр дүнгээ өгөөгүй байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж