Гавьяат хуульч Т.Жадамбаа албан тушаалд томилогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Гавьяат хуульч Т.Жадамбаа албан тушаалд томилогдлоо

Улсын Ерөнхий прокурор П.Дорлигжавын тушаалаар нийслэлийн Прокурорын газрын нэгдүгээр албаны хяналтын прокурор гавьяат хуульч Т.Жадамбааг нийслэлийн прокурорын газрын туслах, Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих албаны даргаар томилсон байна. Тэрбээр  Монгол Улсад прокурорын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат хуульч цол тэмдгээр шагнагдсан юм.  Прокурор Т.Жадамбаа нь  1976 оноос прокурорын байгууллагад тасралтгүй үр бүтээлтэй ажилласан ахмад хуульчдийн нэг бөгөөд нийгэмд хууль сахиулах үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн юм.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж