Хөтлөгч Зулаа өндөр цалинтай

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Хөтлөгч Зулаа өндөр цалинтай

Өвөрмөц
содон хоолойгоо ашиглан албан байгууллага, бараа бүтээгдэхүүний
рекламыг нэлээн өндөр ханшаар сурталчилдаг Зулаа бүсгүй телевизийн
хөтлөгчдөөс хамгийн өндөр цалинтайд тооцогддог гэнэ.

“Дотно FM 103.6”-ийн захирал, хөтлөгчийн ажил, “Umbrella music”
хөгжмийн нэвтрүүлэг, “U Fashion” хувцасны дэлгүүр гээд түүний мөнгө олох
ажил дуусдаггүй гэсэн.

Залуу дуучин Rihanna-гын үс засалт, хувцаслалтыг төвөггүй
дуурайчихдаг тэрбээр телевизийн гэх тодотголтой олны танил бүсгүйчүүдээс
сүүлийн үеийн чамин загвартай төмөр хүлгээр гангардаг.

Олсон мөнгөнийхөө хэмжээгээр шоудаж, өөрийгөө ихэд бодон, хамар сөхдөг түүнд дургүй уран бүтээлч олон байдаг юм билээ.

www.Mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж