
Санкт Петербург нь холбооны хотын статустай бөгөөд хаант Оросын нийслэл, түүх соёл урлагийн төв гэдгээрээ онцлогтой юм байна. Эрмитаж, Мариинский гэх мэт музей театраараа дэлхийд алдартай тус хотод хүн амын бодит орлого нь огцом өсч байгаа гэх үзүүлэлт гарчээ. 2010 оны эхний хагас жилд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл нь өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 8.3 , боловсруулах салбар нь 10.1 хувь өссөн бөгөөд агаарын болон төмөр замын тээврийн чухал зангилаа хот болж чаджээ. СанктПетербургаас ОХУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч В.В.Путин төрсөн гэдгээрээ тус хотынхон бахархдаг юм байна. Энэ хотод монголын олон залуус боловсрол эзэмшсэн бөгөөд одоо ч их дээд сургуульд нь манай улсын 200 гаруй оюутан суралцаж байна.
ОХУ-д нийтдээ Монгол Улсын 1500 гаруй оюутан суралцдаг ажээ. Уулзалтын дараа Ерөнхий сайд С.Батболд гэргийн хамт алдарт Эрмитажийн музей үзэж, “Мариинский”-ийн эрдмийн театрт “Хунт нуур “ бүжгийн жүжиг үзлээ. Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал ийнхүү өндөрлөлөө гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.