Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Үнсэлтийн ид шид

Хориотой үнсэлт

Сэргэн мандалтын үеийн Италид үнсэлцэхийг хориглож үхэх ялаар шийтгэдэг байжээ.

Хамгийн удаан үнсэлт

Хамгийн удаан үнсэлцсэн хүмүүс бол Никола Матовик, Кристина Рэйнхарт нар байсан юм. Тэд нийт 32 цаг 7 минут үнсэлцэж дэлхийн рекорд тогтоож байжээ. Тэд энэ хугацаанд хооллож эсвэл бие засч байсан эсэх нь тодорхойгүй байдаг юм.

Үнсэлт газар газар өөр байдаг.

Хоёр хацар дээр нь үнсэж мэндлэх ёс олон газар түгээмэл байдаг. Харин египетчүүд болон эскимосчууд хамраа үрэлцэн мэндэлдэг бол африкийн зарим омгуудад ахлагчийнхаа гишгэсэн газрыг үнсдэг байна.

Аль талаас үнсэхийн тухайд

Хүмүүсийн гуравны хоёр хувь нь үнсэлцэх үедээ баруун тал тийш тонгойдог аж. Зарим нэг хүн энэ хандлагыг төрөхөөс өмнө эхийн хэвлийд байхаас үүсэлтэй гэдэгт итгэдэг. Эсвэл магадгүй хамгийн  анхны үнсэлтийн ул мөр байж ч  болзошгүй. Анх удаа үнсэлцэгчид хамар мөргөөд чихийг үл мэдэг үнсээд өнгөрдөг. 

Шинжлэх ухаанд юу гэж үздэг вэ?

Үнсэлцэх үед уруулийг хөдөлгөж  байдаг нэг л булчин ажилдаг байна. Үнсэлтийг судалдаг ухааныг пилматологи гэдэг аж.
Үнсэлцэхэд калори үгүй болно.

Нэг минут үнсэлцэхэд 26 калори шатдаг гэнэ. Тиймээс дуртай шоколадаа идсэний дараа  үнсэлцэхэд гэмгүй аж.

XOXO  ямар утгатай вэ?

Захиа тэмдэглэл дээр ийм зүйл ажиглагддаг. Гэхдээ та үүнийг юу гэсэн утгатай болохыг мэдэх үү ? Дундад зууны үед европт бичиг үсэг тайлагдаагүй хүмүүс олон байсан бөгөөд тэд нэрээ ийн тэмдэглэдэг байжээ. Харин дараа нь тэд захидлаа үнсдэг байж. 

Үнсэлт урт наслуулна. Үнсэлтийг буруутгасаар ирсэн шалтгааны нэг нь элдэв халдварт өвчин тараадаг гэж үздэг байсан юм. Гэвч эрчүүд ажилдаа явах болгондоо эхнэрээ үнсэхэд  нас нь таван насаар уртсаж байгааг судалгаа харуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж