Эрдэмтдийн бүтээлийн нэгдсэн мэдээллийн сан ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Эрдэмтдийн бүтээлийн нэгдсэн мэдээллийн сан ажиллаж эхэллээ

Монгол Улсын болон дэлхий дахины шинжлэх ухаан, технологийн өнөөгийн ололт амжилт, эрдэмтэн, судлаачдын оюун бодол, цаг заваа дайчлан хийж бүтээсэн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлах, сонирхож буй байгууллага, хувь хүмүүст хүргэх, тэдний хамтын ажиллагаа өрнүүлэх эдийн засгийн эргэлтэд оруулах, мэдээллийн танхимыг Шинжлэх ухаан технологийн сан ажиллуулж эхэлжээ. Тус санд  1975 оноос хойш Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг бүх эрдэм шинжилгээний ажлын тайлан , эрдэмтдийн Ph.D болон Sc.D –ын зэрэг хамгаалсан 2400 гаруй диссертаци, автореферат, 3800 гаруй эрдэмтний  нэгдсэн бүртгэл мэдээлэл , Монгол Улсад оновчтой саналын гэрчилгээ авсан 18956 бүтээл , 3000 гаруй ном, сонин, сэтгүүл 1972-1987 оны 5 сая гаруй патент, 4000 гаруй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн микрофиш, микрофильм хадгалагдаж байгаа аж. Эдгээр мэдээллийн эх сурвалжуудыг ашиглан байгаль, техник, анагаах, хөдөө аж ахуй, нийгэм хүмүүнлэг гэсэн шинжлэх ухааны таван салбараар төрөлжсөн дөрвөн төрлийн дижитал мэдээллийн санг бүрдүүлэн үйлчлэх юм.  Мөн гадаадын JSTOR, OARE, AGORA, HINARI зэрэг олон улсад нэр хүндтэй онлайн мэдээллийн сантай хамтарч ажиллах  боломж нээгдэж байгаа аж.
Х.Хангал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж