Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Зул сарын яармаг

 Монголд анх удаа  Зул сарын яармаг нээгдлээ.

 Гайхалтай гэрлэн чимэглэлтэй орчин, аварга гацуур, шинэ жилийн өргөн сонголттой худалдаа, арга хэмжээ энэ бүхэн Үндэсний соёл амралтын хүрээлэнд таныг хүлээж байна. Нэг сарын турш үргэлжлэх Зул сарын яармаг жил бүрийн зул сарын баяраар уламжлал болон зохион байгуулагдах гэнэ.

Зул сарын яармагийг зорьсон хэн бүхнийг олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, шинэ содон  үйл ажиллагаанууд, халуун вино шимэн ууж, мөсөн гулгуурын талбайд хосоороо гулгах, сүйх тэргээр аялан зургаа авахуулах боломж хүлээж байна. Мартагдашгүй дурсамж үлдээх мэргэжлийн фото зургийг та энд авхуулах болно. Ододтой гулгаж, шинэ жилийн худалдаа хийх сайхан боломжийг битгий алдаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж