
Галын тэмдгийн төлөөлгчид Хонь, Арслан, Нумынхан тийм ч амар биш давах шалгалтыг 2011 онд туулах болж байна. Гэсэн ч энэ тэмгийнхэн оны эхний хагаст идэвхтэй, тууштай, эрч хүчтэй байх юм бол 2011 оны зуны дундуур шинэ ирээдүй, шинэ хандлагатай учирна. Энэ нь бизнесийн салбарт амжилттай байх бөгөөд тогтоогдсон харилцаа холбооныхоо тусламжтайгаар ажлын амжилт амархан гарч ирнэ. Харин санхүүгийн байдал хэтэрхий ихээр ажил хэргээс хамааралгүй байхад нь анхаарах хэрэгтэй.
Зорилго нь оны эхэнд бааз сууриа болсгох. Тэр нь жилийн сүүлийн хагаст танд ажил ба бизнесдээ заавал шаардлага биш уран бүтээл маягаар хандах боломжийг танд авчирна. Хайр сэтгэл ба гэр бүлд оны эхний хагас гэнэтийн бэлэг барина. Хэн нэгэнд ньтогтмол харьцаа эсвэл романтик сонирхол хоёроос сонголт хийх цаг ирж байна. Аль чухлыг л сонгох хэрэгтэй. Хожим сөрөг үр дагавар гаргуулахгүйн тулд хурдан шуурхай хөдлөхийг танаас шаардаж байна.
Хонийн ордынхонд 2011 он олон таатай зүйл авчирна. Харин ажлын хэтэрхий их ачаалал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж магадгүй. Энд спорт их хэрэгтэйгээс гадна архаг хууч өвчнөө эмчлүүлэх нь чухал болно.
Арслангийн ордынхонд амжилт муутай байсан ч өөрийн байр суурийг алдахгүйг хичээх нь чухал. Өөртөө та лидер гэдгээ хадгалж, оны сүүлийн хагаст сүргийн толгойлогч гэдэг талаас л ажил үүргээ та явуулах хэрэгтэй. Та тэвчээртэй байж чадвал жилийн дунд үеэр таны зохион байгуулалтын таагүй үе дуусна. Мөнгөтэй болгоомжтой харьц. Тэр танд жилийн турш шаардлагатай байх болно.
Нумынханыг бас л их өөрчлөлт хүлээж байна. Голдуу сайн талдаа. Танд дотны хүмүүс чинь аврагч маягаар л найдлагаа тавьж ирнэ. Хувийн ба хувьсгалын ажилдаа тууштай байх ёстой. Жилийн эхний хагаст эрүүл мэндээ анхаар.
Газрын тэмдгийн төлөөлөгч нар болох Үхэр, Охин, Матрын ордынхонд 2011 он санхүүгээ сайжруулах боломж авчирна. Жилийн эхний хагаст та ойрын хэдэн жилийн санхүүгийн бат бэх байшингаа барьсан байх ёстой. Хоёр дахь асуудал болох эрүүл мэнд, гэр бүлээ анхаарах хэрэгтэй. Хувийн харилцаа эхний хэсэгт танд асуудал босгоно. Хоёрдугаар хагаст нь итгэл чангарна. Харин хэн нэгнээс тусламж ирнэ гэж найдсаны хэрэггүй.
Үхрийн ордынхонд хувийн харилцааны аз ивээнэ. Гэр орноо мартаж болохгүй. Тэд танд чухал шийдвэр гаргахад чинь тус болох ёстой. Таны зүтгэлийн үр дүн намраас гарч ирнэ.
Охины ордынхон итгэлгүй хуурамч хүмүүсээс болгоомжилж байх нь чухал. Та хувийн амьдралдаа ч зальдуулж магадгүй юм. Харин эрүүл мэнд бол ярих зүйлгүй сайн байх болно. Имиж, ажил, төлөвлөгөөг сольж болно. Танд л ашигтайгаар эргэнэ. Шуудхан гэрлэсэн ч танд тустай.
Матарын ордод жил амжилтай биш ч өмнө бодож байсан зүйл биелэх магадлалтай. Өөрийн зоргоор явах гээд хэрэггүй. Муу зуршил, элдэв янзын эрүүл мэндийн туршилтаа орхих хэрэгтэй.
Агаарын тэмдгийн төлөөлөгчид Ихэр, Жинлүүр, Бумбынханд ирж буй он амжилт ба өөрчлөлт амлаж байна. Тиймээс урсгал сөрөхийн оронд хэрэгтэй чиглэлдээ явж байхад та нарт амжилт ирнэ. Амжилтаа материаллаг болгох уу эсвэл хийсвэр ололт болгох уу гэдэг нь та нараас хамаатай.
Олон зүйлийг санхүү, хэтэвч ба пластик карт шийдэх нь. Зургадугаар сарын 6-наас хойш та нарт ажлын авьяасаа бусдад харуулах үе эхэлнэ.
Ихрийнхэнд тайван биш жил. Үйлдлээ сайтар цэгнэн бусдад буулт их хийж, маргаанаа цэглэх хэрэгтэй. Гэр бүлтэй болох эсвэл гэр бүлийн бизнест таатай жил.
Жинлүүрийн ордынхонд жил таатай ч ихээхэн хүчин зүтгэл гаргаж, шийдвэртэй байх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрлөө нууж, амбицаа хагас жил өнгөртөл барь. Жилийн дараагийн хагаст аажмаар тууштай урагшлах хэрэгтэй.
Бумбынханд ээдрээтэй жил гэхдээ сөрөг үйл явдал гарахгүй. Зогсонги байдал чинь бахимдуулж байх боловч наймдугаар сарын 2-ноос хойш байдал нааштай эргэнэ. Мөнгө хөрөнгө, зээлээр туршилт хийгээд хэрэггүй. Ажилдаа тод харагдаж, гэр орондоо цагаа өнгөрөөж байвал зүгээр. Хамгийн гол нь мэргэжлийн талдаа санаачлагатай байх хэрэгтэй.
Усны тэмдгийн төлөөлөгчид Мэлхий, Хилэнц, Загасны ордынхонд жилийн эхний хагас доривтой, доргионтой явагдана. Харин тэр давалгаанд тайван замыг хэрхэн сонгож, хувь тавилангийн эргэлтийг тойрох вэ гэсэн чадвар та нараас шаардагдах юм.
Мэлхийн ордынхонд их өөрчлөлтэй жил. Мэргэжлийн ажил шаламгай, зоригтой, тууштай байдлыг шаардана. Авхаалтай байхгүй бол сонин, ашигтай төслүүдэд оролцох боломжийг алдаж магадгүй. Шийдэмгий, сэргэлэн, мэдрэмжтэй байх ёстой.
Хилэнцийн ордынхон 2011 онд өөрсдийгөө ажил хэргийн салбарт нээж өгөх хэрэгтэй болно. Саадыг даваж, амжилтад хүрэх боломж ирж буй. Гуйсан хүн бүрийн хүсэлтийг биелүүлэх гээд гүйх шаардлагагүй. Өөртөө ямар ашигтайг эхлээд бодож үзэх хэрэгтэй.
Загасынханд 2011 он ирээдүйтэй. Нөхцөл байдлаас болон хойш тавигдсан ажлуудыг дуусгах боломж ирж байгаа учраас амжилт ирнэ. Гол нь өөртөө итгэлтэй бай. Шинэ ажлуудыг хойш тавьж үл болно.
Ирж буй 2011 он бүх ордынхонд зугаатай цагийг дагуулж байна. Урсгалаар хөвөхдөө хамгийн гол нь чиглэлээ олж чадвал урсгал таныг хэрэгтэй газарт чинь хүргэнэ. Бүхнийг жилийн эхний хагас шийдэх ба хоёрдугаар хагаст нь ямар нэгэн өөрчлөлт хийхэд хүндрэлтэй байна. Санхүүгийн дэмжлэг ямагт байх ёстой бөгөөд тэр нь таны амжилтын үндэс юм.
Хувийн амьдралын хувьд романтик өөдрөг эрмэлзэл биднийг жилийн турш дагалдана. Өөрийн боломжийг хэтэрхий үнэлж магадгүй байгааг анхаар. Од гаригсийн ивээлийг авахын тулд буян үйлдэн идэвхтэй байж өөрсдийгөө тодруул.