Долоо хоногийн зурхай

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн зурхай

ARIES-ХОНЬ, 21.03-19.04
Долоо хоногийн эхний хагаст танай ордынхон бага зэргийн үймраанд орсон байх аж. Таны “ямар юмыг сайн гэх ба  ямар юмыг муу гэх вэ” гэсэн ойлголтод өөрчлөлт гарч ирнэ. Тэр нь таны танилцсан шинэ орчноос ч хамааралтай байж болно. Сүүлийн хагаст нь шаардагдвал эрсдэл хийх хэрэгтэй. Мөн энэ үеэр танай гэр бүлийн хүн илүү орлого авчирч магадгүй. Сексийн амьдрал идэвх шаардана.

TAURUS-ҮХЭР, 20.04-20.05
Эхний хэдэн хоногт найз нөхөдтэйгөө харьцахад хүндхэн байх болно. Харилцан ойлголцол байхгүйгээс л тэр. Гэхдээ танд хуучин сайн танилтайгаа учраа олох боломж байгаа. Сүүлийн хугацаанд нь гэр орон, эхнэр, нөхөртөө тус дэм болох аятайхан цаг юм. Энэ цагаар хамтарч эрүүлжүүлэх дасгал сургуульд явахад бас тустай байх нь.

GEMINI-ИХЭР, 21.05-21.06
Гэр бүлийнхний хооронд зөрөлдөөн үүсч магадгүй. Ялангуяа долоо хоногийн эхээр. Таныг  хамтран амьдрагчийн чинь арчаагүй байдал уурлуулаад байгаа бололтой. Гэсэн ч хамтраад аялал хийхэд тохиромжтой цаг юм. Хоёрдугаар хагаст нь уран бүтээл ба өөрийн сонирхлоо хөгжүүлэхэд зүгээр. Энэ цагаар ховор нандин эдлэлийн цуглуулга хийхэд тохиромжтой. Спортоо мартав аа.

CANCER-МЭЛХИЙ, 22.06-22.07
Эхний хэдэн хоногт та ихээхэн хөдөлмөрлөх бөгөөд тэхдээ үүнийг хийх хэрэг юу билээ гэсэн эргэлзэл танд гарч ирнэ. Таны хийж буй ажил санаж явдгаас чинь өөр байгаас л тэр үүдэлтэй болов уу. Сурлага ба ажил зэрэгцүүлдэг оюутнууд их ачаалалтай байна. Сүүлийн хэд хоногт нь тайвшрал гарч ирэх бөгөөд энэ үеэр хайрын болзоонд очиход танд тааламжтай байх болно.

LEO-АРСЛАН, 23.07-22.08
Арслангийнхан хугацааны эхээр хайр сэтгэлдээ сэтгэл дундуур байна. Хайртынхаа дэргэд байх нь танд ярвигтай бөгөөд яваад өгмөөр л санагдаж магадгүй. Хямрал газар авсан бол салахад ч ойрхон байна. Сүүлийн хоногуудад нь хуучин танилууд эсвэл хамаатан садантайгаа уулзахад тустай. Мөн танайхаар зочид их ирж магадгүй. Энэ өдрүүдэд сурч боловсроход таатай байна.

VIRGO-ОХИН, 23.08-22.09
Эхний гурав хоногт та лидерийн төлөөх тэмцэлд татагдах бөгөөд энэ үеэр тохиролцоо хийнэ гэж байхгүй. Завсарлага авч хүлээсэн нь өөрт чинь тустай. Сүүлийн өдрүүдэд нь шинэ хүмүүстэй танилцаж, сэтгэл санаа сэргэнэ. Хотоор зугаалж, дэлгүүр хоршоогоор орон баяртаа бэлтгэх хэрэгтэй. Мөн цэвэр агаарт байж, биеийн тамираар хичээллэх цаг.

LIBRA-ЖИНЛҮҮР, 23.09-23.10
Хугацааны эхэнд шинэ танилуудтай болох гэж яараад хэрэггүй. Таны нүдэнд туссан хүмүүсээ сайтар анхаар. Таныг хуурах эсвэл худал мэдээлэл өгөх гэж оролдож магадгүй юм. Амлалт өгөөд хэрэггүй, танд амлаж буй зүйлд ч итгэх хэрэггүй. Сүүлийн өдрүүдэд таны мэдрэмж сайн байх учраас бүгдийг хянаж чадна. Та ажил ба амьдралдаа идэвхтэй байна.

SCORPIO-ХИЛЭНЦ, 24.10-22.11
Эхний хэдэн өдөр хилэнцийнхэн юм л бол бэлэг тараах гээд магадгүй. Үр дүн нь төсвөө хэтрүүлэх аюултайг анхаар. Энэ үеэр зээл авах  хэрэггүй. Хайрын фронтод бас хямралтай байна. Сүүлийн өдрүүдэд арай өөдрөг байдал үүсэх байх. Энэ цагаар чухал гэсэн асуудлаа шийдэхээр оролдох хэрэгтэй. Энэ ордын эмэгтэйчүүд илүү дур булаам харагдах болно.

SAGITTARIUS-НУМ, 23.11-21.12
Долоо хоногийн эхний хагас нумынханд эргэлзээ, итгэлгүй байдлыг авчрах магадлалтай. Орчинтойгоо нэлээд муухан харилцаатай байснаас л тэр. Зарим газар буулт хийж, ер нь өөрийгөө дүгнэж цэгнэх нь чухал. Сүүлийн хагаст нь ганцаараа байж, бодож боловсруулах таатай үе. Ирээдүйн төлөвлөлтийг энэ цагаар хийвэл үр дүнтэй байх болно.

CAPRICORN-МАТАР, 22.12-19.01
Матарынхан эхний өдүүдэд ачаалал ихтэй байна. Хаанаас танд сөрөг нөлөө, аюул ирээд байгааг та сайн ялгаж чадахгүй байх нь. Ер нь болгоомжтой байх хэрэгтэй. Машин техникээр явахдаа анхааралтай бай. Ерөнхийдөө энэ долоо хоног  оюуны хөдөлмөрт чинь тааруухан үе юм. Сүүлийн өдрүүдэд таны найз нөхдийн зүгээс тусламж ирэн та дэмжлэгийг нь мэдэрнэ.

AQUARIUS-БУМБА, 20.01-18.02
Эхнээсээ санхүүгийн хүндрэл амсаж магадгүй долоо хоног эхэлж байна. Таны зарлагийг хангах мөнгө дутагдалтай байх нь. Зугаа цэнгэл үргүй зардал авчирдагийг санаж явах хэрэгтэй. Ер нь таны олж буй мөнгө амьдралд огт хүрэлцээгүй гэсэн сэтгэгдэл үүсч магадгүй. Сүүлийн хоногуудад та өөрөө эргэлддэг хүрээндээ тэргүүлэх байранд очих бололтой.

PISCES-ЗАГАС,19.02-20.03
Энэ ордынхон ямар нэгэн эсэргүүцлээр ажил үйлсээ амжуулна гэж хугацааны эхэнд бодох бололтой. Бодит байдал харуулж байгаа ч гэсэн та өөрийнхөөрөө л зүтгээд байх  юм. Тогтсон журам горимыг эсэргүүцэн өөрийн дарангуйллыг тогтоох хандлага танд энэ хугацаанд үргэлж байх нь. Сүүлийн хэдэн өдөр та шашин номыг сонирхоод ирэх бололтой. Мэргэжлээ гүнзгийрүүлэхэд энэ үе бас хэрэгтэй.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж