Бутаны үндэсний баяр
Бутан 1616 оноос шашиныхан толгойлсон тусгаар улс байлаа. ХХ зууны эхээр Хятад ба Их Британийн зүгээс эзлэх аюул гарч ирсэн учир тэр систем нь үйлчлэхээ больсон байв. Ингээд 1917 оны энэ өдөр язууртнууд ба лам нар тусгаар улсаа хадгалан үлдэхийн тулд Бутаныг вант улс болгон зарлаад ноён Угьен Вангчукийг хаан ширээнд суулгажээ. Вант улс нь дэлхийн цорын ганц буддын вант улс ба хүн амын тооллогынхоо үеэр “Та аз жаргалтай байна уу?” гэсэн асуулга заавал тавьдаг бас л цорын ганц орон юм. Хамгийн сүүлд 2005 онд ард түмэн нь тэр асуултад хариулахдаа:
“маш жаргалтай” 45.2%
“жаргалтай” 51.6%
“тааруухан аз жаргалтай” 3.3% гэсэн байлаа.
Секс ажилтнуудыг хүчирхийлэл ба харгислалаас хамгаалах олон улсын өдөр
Энэ өдрийг хийх санааг АНУ гаргасан гэдэг. Секс ажилтнуудыг хүчирхийлэл ба харгислалаас хамгаалах олон улсын өдрийг (International Day to End Violence Against Sex Workers) тэмдэглэх өөрийн уламжлал бий болжээ. «Улаан нарны хаалтын марш» (March of the Red Umbrellas) гэсэн жагсаал болж, сексийн ажилтнуудыг ялгаварлан гадуурхахыг эсэргүүцэгч хүмүүс оролцдог. Улаан хаалт нь хүчирхийллийн эсрэг бэлгэдэл гэж тооцогдох ба анх үүнийг хийхээр 2001 онд Венецид болсон секс-ажилтнуудын дэлхийн анхдугаар конрессаас шийджээ.
Өдрийн ишлэл
“Өөрийн дүү Орвиллд бид наад зах нь 50 жилийн турш ниснэ гэж 1901 онд хэлснээ би хүлээнэ… Тэр цагаас хойш би өөртөө эргэлздэг болоод таамаглал хэлэхээс холдсон юм”
(1903 оны арванхоёрдугаар сарын 17-нд анх агаарт хөөрсөн, дотоод шаталтын хөдөлгүүртэй анхны онгоцыг бүтээгч Уилбур Райт, энэ үгийг 1908 онд Францын Аэроклубын гишүүдийн өмнө хэлсэн байлаа)
Ах дүү Райтын анхны нислэг. Онгоцыг Орвилл жолоодож, нисэх зурвасын хажууд Уилбур зогсчээ. Китти-Хок, Каролина. Энэ өдөр нисэхийн түүх эхэлсэн юм. Уилбура ба Орвиллын зохион бүтээсэн “Флайер” (Flyer, англи.) онгоц анхны нислэгээр хийжээ. Дөрвөн нислэгээс хамгийн сэтгэгдэлтэй нь Уилберийн жолоодсон сүүлчийн нислэг байлаа. Нислэг 59 скунд үргэлжлэн онгоц 14 метрийн өндөрт хөөрч, 279 метрийн замыг туулжээ.
Үйл явдал
«Симпсоныхон» хүүхэлдэйн кино анх гарчээ
1989 он: «Fox» сувгаар «Симпсоныхон» нэртэй Америкийн телевизийн түүхэн дэх хамгийн урт, олон ангит, зурмал кино анх удаа гарчээ. Тэр кино 356 ангитай бөгөөд өнөөг хүртэл олон орны дэлгэцнээ гарсаар байна.
Уг кинонд “дундаж америк хүний” амьдрал харуулсан ба Америкийн соёл, нийгмийн олон онцлогийг гаргасан шоглолоор дүүрэн. Сексийн цөөнхийн асуудал, шашины соёл, онлыг дээдлэгчдийн тухай өгүүлэхээс зохиогчид нь айгаагүй. Орчин үеийн ба сонгодог киноноос иш татсан үйл явдал олонтой. Кино ихээхэн маргаан үүсгэсэн юм. Нэн ялангуяа эцэг эхчүүд нь киноны баатрууд хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж байна гэж дургүйцэж байлаа. Киноны баатруудтай эд бараа гарч 14 сарын дотор хоёр тэрбум ам.долларын ашгийг бүтээгч нартаа авчирч байлаа. «Симпсоныхон» 21 Emmy Awards, 22 Annie Awards, Peabody зэрэг маш олон шагнал авсан ба 2000 онд Холливудын Алдрын гудамжинд энэ киноны одыг нээж байжээ.