Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

137 машин мөргөлдөв

ФОТО: sleepyjohn.com

Сычуань мужид  хүчтэй манан бууж, долоон км-ийн урттай, том ос­лыг гаргав. Орон нут­гийн эрх баригчдын мэ­дээлснээр манан дунд мөргөлдсөн машинуудыг дараагийн машин нь зогсож амжилгүй ирж мөргөн 137 машин осолд оржээ. Осолд гол төлөв жижиг оврын машинууд орсноос зарим нь агаарт хаягдан өнхрөн унаж байсан гэнэ. Нөгөө хэсэг нь өмнөх машин дор орсон байлаа.

Хамгийн сонирхолтой нь энэ ослоор хэлмэгдсэн хүн бараг байхгүй байна. Харин олон машинууд ноцтой  гэмтсэн учир засварлах шаардлага гарчээ.

Ш.Самбуу
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж