Хятадад 2,4 мянган жилийн настай шөлний үлдэгдэл олджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Хятадад 2,4 мянган жилийн настай шөлний үлдэгдэл олджээ

Хаант улсуудын тулаан үеийн хүрэл сав. Фото: Gary Lee Toddс сайт

Хятадад ажиллаж байсан археологичид 2,4 мянган жилийн настай шөлний үлдэгдлийг олсон тухай GlobalTimes портал мэдээлэв. Эртний хоол Шаньси мужийн булшнаас олдсон хүрэл саванд байлаа. Дотор нь хэдэн яс оксид-карбонатын хальсаар бүрхэгдсэн байв. Эрдэмтэд хоолноос дээж аваад савыг эргүүлэн таглаж битүүмжилжээ.

Гурван хөлтэй савын өндөр нь 20 см ба 24,5 см голчтой. Сав гэмтсэн байсныг эрдэмтэд санаатай хийсэн хэрэг гэж үзэв. Савтай хоолыг булшинд хийхдээ талийгаачийг идэхэд нь амар гээд түүнийг албаар гэмтээсэн гэж тэд үзлээ. Эрдэмтэд савны эзэнг тариачин эсвэл цэргийн бага тушаалын хүн байсан гэж таамаглажээ.

Хаант улсуудын тулаант үеийн  (V зуунаас МЭӨ 221 он) хүмүүсийн амьдрал ба орчинг ойлгоход олдвор тус болно гэж тэд үзэж байна. Мөн булшнаас үнэргүй тунгалаг шингэн байсан хүрэл тогоо гарчээ. Тэр нь эртний дарсны үлдэгдэл байж магадгүй гэнэ.

Ш.Самбуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж