“Markit” судалгааны газрын ахлах эдийн засагч Rob Dobson “өсөлт аль нэг салбарт биш, нийт салбарт нийтлэг байгаа нь илүү удаан үргэлжлэх болно гэсэн найдлага төрүүлж байна” гэж ярьсан. Худалдан авалтын удирдлагын индекс нь бүтээгдэхүүний захиалга, үйлдвэрлэл, ажил эрхлэлтийн байдал, худалдан авалтыг харьцуулсан индекс байдаг. Индекс 50-иас бага байвал эдийн засаг хумигдаж байгаа дохио болдог.
Еврозоны хамгийн том эдийн засаг Германы аж үйлдвэр сүүлийн 10 жилийн өсөлтийн рекордоо мөн эвдээд байгаа бөгөөд хоёрдугаар сард тус индексийн дүн 57.2 байсан бол гуравдугаар сард 60.2 болж нэмэгдсэн байна. Хятадын асар том аж үйлдвэрийн салбарын тэлэлт үргэлжилсээр байгаа бөгөөд хоёрдугаар сарын индекс нь 52 байсан бол гуравдугаар сард 55.1 болж огцом өссөн байна. Энэ нь Бээжинг бодлогын хүүгээ нэмэгдүүлэх шийдвэр гаргахад хүргэж магадгүй юм.
А.Төгөлдөр