Шашны байгууллагуудыг шалгана

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Шашны байгууллагуудыг шалгана

Нийслэлийн иргэдийн хурлын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ядуурлыг бууруулах дэд хорооноос он гаргаад шашны байгууллагуудаар шалгалт хийхээр болжээ.  Манай улсад үйл ажиллагаа явуулдаг шашны 300 гаруй байгууллага байдгаас  50 орчим хувь нь нийслэлд байдаг аж. Эдгээрээс 200 нь зөвшөөрөлтэй, 100 нь хууль бус гэнэ. Хууль бусаар ажилладаг шашны байгууллагууд нийслэл хотод цөөнгүй байгаа ч тэдний үйл ажиллагааг зогсоох хууль, эрх зүйн тогтолцоо манайд байдаггүй аж. Тиймээс бодит байдлыг шалгаж,  дүгнэлт гарган зохих байгууллагуудад хандах юм байна.

П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж