Улаанбаатарт 4-6 градус хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2010.12.17-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 4-6 градус хүйтэн байна

Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи Алтайн салбар уулс, АрцБогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын саваар 19-24 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 7-12 градус бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 метр. 4-6 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17градус хүйтэн, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж