Хүйсийн хоригийг цуцлах санал хураав

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Хүйсийн хоригийг цуцлах санал хураав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дийлэнх нь ижил хүйстнүүд болон эмэгтэйчүүд цэргийн алба хааж үл болох тухай хоригийг хүчин болгохыг дэмжсэн санал өглөө. Ардчилсан нам тэргүүтэй төлөөлөгчдийн танхимын нийт 250 гишүүдээс 175 нь дэмжсэн санал өгч, Сенатын танхимаар хуулийн төслийг батлуулахаар илгээгээд байна. АНУ-д “бүү асуу, бүү хэл” гэсэн агуулга бүхий ижил хүйстэн цэргүүдийн хүйсийн чиг баримжаагаа илэрхийлэхийг хориглосон бодлогыг 1993 оноос мөрдөж эхэлсэн бөгөөд Сенатын танхимаас Бүгд найрамдахчууд энэ бодлогод цэг тавих гэсэн оролдлогыг хааснаас долоо хоногийн дараа дээрх санал хураалтыг явууллаа.

    Нэгдүгээр сард шинэ Конгресс үйл хэргээ эхлүүлэхээс өмнө ардчилсан намынхан амжиж 100 гишүүнтэй Сенатын танхимаас 60 санал авч чадвал хоригийг хүчингүй болгох хуулийн төслийг батлуулж чадах юм. Харин Бүгд найрамдахчууд засгийн газрын санхүүжилт, Орос улстай хийх цөмийн гэрээний асуудал гээд дээрх хоригийг цуцлах тухай хуулийн төслийг хэлэлцэх цаг заваар хомсхон байна.

    Ерөнхийлөгч асан Билл Клинтоны бүтэн 17 жил хэрэгжүүлсэн бодлогын хар мөрөөр 13,000 эмэгтэйчүүд болон ижил хүйстнүүд цэргийн албанд тэнцэхгүй хэмээн хасагджээ. Харин Ерөнхийлөгч Обама үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш дээрх хоригийг цуцлах асуудлыг анхаарлынхаа төвд авч ажиллаж байна.

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж