“Далайн дээрэмчид гэж нэрлэгдээд байгаа тэдгээр хүмүүс маш залуухан, дээр нь боловсрол маш муутай. Тиймээс тэд цэргийн хөлөг рүү довтлох тийм ч ухаалаг бус шийд гаргасанд гайхахгүй байна. Тэд ямар хөлөг рүү довтолж байгаагаа мэдээгүй байх. Хэдий чинээ том байна төдий чинээ их мөнгө нэхэх болно гэж бодсон нь лав” гэж Британийн далайн дээрэмчдийн шинжээч Roger Middleman ярьсан.
Зураг: АНУ-ын тэнгисийн хүчний хөлөг USS Nicholas
Өнгөрсөн оны тавдугаар сард хэсэг далайн дээрэмчин АНУ-ын тэнгисийн цэргийн хөлгийн хойноос мөрдөж жижиг гар буунуудаар довтолсон юм. АНУ-ын хөлөг хариу гал нээлгүй хурдаа нэмэн холдсон юм. Жилийн өмнө Америкийн далбаатай “Maersk Alabama” хөлгийг далайн дээрэмчид барьцаалснаас хойш тав хоногийн дараа АНУ-ын тэнгисийн SEAL тусгай албаныхан аврах ажиллагаа явуулж америкийн иргэн Richard Phillips-ийг аварсан юм. Пүрэв гаригт болсон тулгаралдааны үед баривчлагдсан таван далайн дээрэмчдийг хөлөг онгоцон дээр харгалзаж байна гэж АНУ-ын Африкийн комманд мэдэгдсэн. Баригдсан далайн дээрэмчдийг хэрхэх тухай асуудал тодорхойгүй байгаа бөгөөд АНУ-д авчирч шүүхээр оруулж магадгүй байна.
Энэ үйл явдалтай зэрэгцэн Сомалигийн эрэг хавьцаа явж байсан Тайваний загас агнуурын хөлөг онгоц 79 тонны багтаамжтай “Jih-chun-Tsai 68” хөлөг лхагва гаригаас хойш сураггүй байна гэж Тайванийн Засгийн газар зарлаад байна.
Т.Бадрах