Герман улс Афганистанаас цэргээ татна

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Герман улс Афганистанаас цэргээ татна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Германы засгийн газар Афганистаны Хинду Кушийн цаашдын хөгжлийг харгалзан үзсэний дүнд нэг жилийн дотор Афганистан дахь цэргүүдээ буцаан татахаар боллоо гэж Германы Гадаад хэргийн сайд Гуидо Уэстрвэл пүрэв гаригт мэдэгджээ. Түүний мэдэгдэлд “Герман улс Хинду Кушийн хөгжил дэвшлийн үйл явцыг харгалзан үзсэний үндсэн дээр цэргээ эргүүлэн татах шийдвэрийг гаргалаа” гэж хэлсэн байна.
    Одоогийн байдлаар Афганистанд Олон улсын аюулгүй байдлын туслах хүчинд харьяалагддаг Германы 4,500 цэрэг байдаг ажээ. Герман цэргүүд амиа алдах, шархдаж бэртэх тохиолдол ихээхэн гарч байгаа бөгөөд дөрөвдүгээр сард л гэхэд Афганистаны хойд хэсэгт Талибанчуудын халдлагын үеэр13 Герман цэрэг амь үрэгдэж, олон тооны цэргүүд шархадсан байна.

    Германы холбооны засгийн газар энэ долоо хоногийн эхээр цэргүүдийг татах тухай төслийг баталсан бөгөөд ирэх оны нэгдүгээр сар гэхэд парламентаар хэлэлцүүлж, бүрэн шийдвэрлэх юм байна.

    Б. Энхцэцэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж