Хадгаламж, Монгол шуудан банкуудын үйл ажилллагааны бүтцийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.04.02-нд нийтлэгдсэн

Хадгаламж, Монгол шуудан банкуудын үйл ажилллагааны бүтцийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж дууслаа


Хадгаламж банк, Монгол шуудан банкны үйл ажиллагаа, төлбөрийн чадварыг сайжруулж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгөн хөрөнгийн найдвартай байдлыг хангах чиглэлээр Хадгаламж банкны хувь нийлүүлэгчдийн зүгээс өнгөрсөн хугацаанд ихээхэн идэвхи чармайлт гаргаж, Монголбанктай зөвшилцөн, харилцан ойлголцож ажилласны үр дүнд өнөөдөр тус хоёр банкны үйл ажиллагаанд хийсэн бүтцийн өөрчлөлт амжилттай хэрэгжиж дууслаа. Ингэснээр Монгол шуудан банкны бүх харилцагчид Хадгаламж банкны харилцагч болж, ХАДГАЛАМЖ БАНК-аар үйлчлүүлэх боллоо.  

    ХАДГАЛАМЖ БАНК нь 366 тэрбум төгрөгийн активтай, 60 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 230 тэрбум төгрөгийн харилцах хадгаламжтай, банкны салбартаа активын хэмжээгээр 4 дүгээрт, дүрмийн сангийн хэмжээгээр 1 дүгээрт орж байна.

    Банк нь 1800 гаруй ажилтан, албан хаагчид, Монгол орны Улаанбаатар хот, 21 аймаг, 240 гаруй сумдад байрлах 310 салбар, нэгжээрээ дамжуулан санхүүгийн зуучлал, арилжааны банкны цогц үйлчилгээг хүргэхээр ажиллаж эхэллээ.
 
    Цаашдаа ХАДГАЛАМЖ БАНК нь Монголын банк, санхүүгийн салбарт өөрийн шинэ дүр төрхийг бий болгон, орчин үеийн банкны шилдэг үйлчилгээг ард иргэддээ хүргэж, харилцагчдынхаа бүх талын харилцан ашигтай хамтын ажиллагааг дээдлэн, байгаль орчинд ээлтэй бодлогыг дэмжин, монгол хүний хөгжлийг эрхэмлэн ажиллах болно.  

Вэб сайт: www.savingsbank.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж