Цагдаагийн алба хаагчид амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Цагдаагийн алба хаагчид амь үрэгджээ

Цагдаагийн байгууллагад Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам сахиулах, улсын онц чухал обьектыг хамгаалах үүргээ биелүүлж байгаад амь насаа алдсан 54 алба хаагч байдаг гэнэ. Эх орон,  ард түмнийхээ амгалан тайван байдлын төлөө зүтгэж яваад алтан амиа алдсан олон арван цагдаагийн алба хаагчдын 15 нь Замын цагдаагийнх байсан аж Ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, амь насаа зориулсан цагдаа, зохицуулагчдын баатарлаг үйлс төр, ард түмэн, бид бүхний дунд мөнхрөн үлдсэн юм. Тухайлбал,-1988 оны наймдугаар сарын 22-нд Цэрэнгийн Батмөнх Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны замд зөрчил гаргасан жолооч журамлаж байгаад машинд мөргүүлэн амиа алдсан. Харин 2001 оны тавдугаар сарын 2- нд Хан-Уул дүүрэг дэх ЗЦТ-ийн зохицуулагч Должингийн Ганбат суурин пост дээрээ үүргээ гүйцэтгэж байгаад бусдын гарт амиа алдсан байдаг аж.

Н.Бүжээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж