Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Тус хуралдаанаар байнгын хорооны ажлын хэсгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн тухай гишүүд хэлэлцлээ. Ажлын хэсгийн хуралдаанаас байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт оруулж байгаа тус хуулийн төсөл нь нийтдээ 26 зүйл бүхий хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийн талаар төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд нэлээд маргасан юм.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн төслийн тухайд. Хууль санаачлагч тодорхой хэсэгт өөрчлөлт оруулахаар санал оруулсан бол тухайн саналыг гишүүд хэлэлцэж үзээд нийт гишүүдийн 3,2 хувь нь буюу 57 гишүүн дэмжиж байж өөрчлөлт оруулна гэсэн асуудлаар санал хурааж байнгын хорооны анхны хэлэлцүүлэг дэмжигдлээ.
Б.Алтансүх