Wikileaks: Кастро бараг үхсэн

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Wikileaks: Кастро бараг үхсэн

84 настай Фидель Кастрогийн эрүүл мэндийн байдлыг Кубад төрийн нууц хэмээн чанадлан хадгалж байгаа юм. Харин “Wikileaks”-ийн суваг Кастрогийн биеийн байдал ямархуу байгаа тухай олж мэдээлсэн ч баттай эсэх нь бүрэн тогтоогдоогүй байна. “Wikileaks”-ийн эх сурвалжид Кубын удирдагч Фидель Кастрогийн эрүүл мэндийн байдал 2006 оны долдугаар сараас ихэд муудаж, амьсгал хураахад ойрхон байгаа тухай мэдээлжээ. Тухайн үед Холгвинаас Гавана аралруу хийсэн дотоодын нислэгийн үеэр ноён Кастрогийн биеийн байдал огцом муудсан ба онгоцонд эмч байгаагүй тул онгоцыг яаралтай газардуулсан байна.

Кастрог эмнэлэгт хүргэх үед тэрээр их хэмжээний цус алдсан бөгөөд эмч нар бүдүүн гэдэсний архаг үрэвсэл хэмээн оношилж, яаралтай хагалгаа хийх хэрэгтэй гэсэн ч Кастро эрс татгалзжээ. “Хагалгаа хийгээгүй тохиолдолд энэхүү өвчин нь эдгэрэх ямар ч боломжгүй тул Кастро дахин засгийн эрхийг барих боломжгүй” гэж эмчилж байсан эмч нь мэдэгдсэнийг “Wikileaks”-ийн эх сурвалжид бичсэн байна. Хэдий түүний биеийн байдал аажмаар сайжирч ард иргэдийнхээ өмнө гарч ирж үг хэлсэн ч, засгийн эрхээ өөрийн  дүү Раульд шилжүүлэн өгчээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж