Хүнсний салбарт 150 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Хүнсний салбарт 150 тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ

Манай улсын хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2009 оны жилийн эцсийн байдлаар 33.0 хувиар, 2010 оны эхний хагас жилийн байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувиар өсчээ. Үүний дотор гурил 56 хувь, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 50.8, үр тарианы үйлдвэрлэл 22 хувь, ундааны үйлдвэрлэл 61.7 хувиар өсчээ. Монгол Улсын Засгийн газраас 2008 оныг “Хүнсний аюулгүй байдлын жил”,  2009 оныг “Үйлдвэржүүлэлтийг дэмжих жил” болгон зарласнаар хүнсний салбарт 150 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, ажлын байр 10.6 хувиар нэмэгдсэн байна.  Өнөөдөр хүнсний үйлдвэрлэлийн салбар боловсруулах үйлдвэрлэлийн салбарын 12 хувийг эзэлж байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж