
Учир нь найман англи эрийн нэг, 20 эмэгтэйн 3 нь л BeautifulPeople.com-ын гишүүн болж чаддаг байна.
Вэбсайтын үндсэн гишүүд сайтаар зочилсон хамгийн сэтгэл татам төрхтэй хүмүүсийг шалгаруулдаг. Сайтын гишүүн болохын тулд ердөө хамгийн сүүлд авахуулсан гэрэл болон хувийн мэдээлэл бүхий profile илгээх ёстой аж.
Уг сайт царайлгуудыг элсүүлэхдээ эсрэг хүйстнийх нь саналаар “ Царайлаг”, “ Дажгүй”, эсвэл “ Царай муутай” гэж шалгаруулдаг байна.
Уг сайтад зочилдог хамгийн царайлаг эрчүүдээр Шведүүд шалгарсан нь нийт гишүүдийн 65 хувийг эзэлдэгтэй холбоотой аж.
Харин Норвеги бүсгүйчүүд хамгийн дур булаамд тооцогдсон нь нийт эмэгтэй гишүүдийн 76 хувийг эзэлж байгаа аж.
Уг сайт нээгдсэнээс хойш 295 мянган Британичууд бүртгүүлснээс дөнгөж 35 мянган хүн л гишүүн болж чаджээ
Уг сайтыг 2002 онд Даничууд үндэслэсэн бөгөөд 2005 оноос хойш Англи болон бусад орнуудад дэлгэрсэн аж.
Одоогоор уг сайтын гишүүд 360 мянгад хүрсэн нь бүртгүүлсэн зургаан хүний дөнгөж нэг нь л гишүүн болж чаддагийг харуулж байгаа юм.
Уг сайтаас явуулсан судалгаагаар швед, бразил, норвегичууд хамгийн царайлаг, харин англи болон германчууд хамгийн царай муутай хүмүүс болох нь тогтоогджээ.
Beautiful People-ын менежер Грег Ходж хэлэхдээ “ Англичууд яагаад ийм царай муутай юм бэ гэж “ гэж битгий асуу. Учир нь би өөрөө англи хүн “ гэжээ.