Дуудлага худалдаагаар арилжаа болсонгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Дуудлага худалдаагаар арилжаа болсонгүй

Ээлжит валютын дуудлага худалдаа өнөөдөр болж өнгөрлөө.  Өмнөх дуудлага худалдаануудаар арилжааны банкууд ам.доллар зарах санал ирүүлдэг байсан. Тэгвэл энэ удаагийн дуудлага худалдаагаар тэд Монгол банкнаас 18 сая ам.доллар худалдаж авах санал өгчээ. Харин Төв банк тэдний саналыг хүлээж аваагүй ба дуудлага худалдаагаар ямар ч арилжаа хийгээгүй байна. Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж