Монголын сонгодог урлагийг дэлхийн тавцанд сурталчилж яваа олон уран бүтээлчид байдаг билээ. Тэдний нэг болох балетчин Т.Туяа, түүний нөхөр бүжиг дэглээч Д.Өлзийсайхан нар АНУ-ын нийслэл Вашингтон хотод балетийн сургууль нээжээ. Вашингтоны Стерлинг дүүрэгт орших уг сургуульд одоогоор 100 гаруй америк хүүхэд бүртгүүлээд байгаа аж. Тэд дэлхийн жишигт нийцсэн анги тасалгаанд мэргэжлийн монгол багш нараар хичээл заалгах юм.
Бүжигчин Т.Туяа 1992 онд Санкт-Петербургийн Вагановагийн нэмэржит балетийн академийг төгссөн бөгөөд 1996 оноос тус улсын Нью-Жерси, Нью-Хемпширийн театрт ажиллажээ. Тэрбээр “Цөмөөхэй”, “Нойрссон гүнж”, “Хунт нуур”, “Дон Кихот” зэрэг балетд гол дүр бүтээж байжээ. Тэрбээр 1999 онд Америкийн “River Ballet” сургуульд балетийн багшийн мэргэжил эзэмшжээ. Түүний байгуулсан “Sterling ballet academy” ирэх оны нэгдүгээр сард сурагчдынхаа тайлан тоглолтыг хийхээр төлөвлөжээ.
А.Зул