Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнес орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар дүүргийн хороо бүр хоёр, дүүргийн хэмжээнд 36-аас доошгүй бизнес эрхлэгчдийг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн урт хугацаатай, хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамруулах зорилт тавин ажилласан байна. Тус дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч 100 гаруй иргэд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахаар хүсэлт гарган төсөл ирүүлснээс хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 11, хүнсний үйлдвэрийн чиглэлээр зургаа, ахуйн үйлчилгээний чиглэлээр хоёр, барилга үйлдвэрийн чиглэлээр гурав, газар тариалангийн чиглэлээр 10, нийт 35 төсөл шалгарч, 1,8 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ. Үүний үр дүнд шинээр 250 гаруй ажлын байр бий болсон байна.
Ж.ГЭГЭЭ