
2008 оны арванхоёрдугаар сарын 15-наас хойш нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсаны дурсгалыг хүндэтгэж түүний үр хүүхэд, хань болон сониныхон нь хүндэт эрхлэгчээ, анд нөхөд нь найзыгаа дурсдаг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон юм. Энэ онд уран бүтээлийг нь эмхтгэл есөн боть номыг хэвлэн уншигчдын гарт хүргэсэн бөгөөд үүнд жүжгийн болон кино зохиол, тууж, өгүүллэг, аян замын тэмдэглэл, сэтгүүлзүйн асуудал хөндсөн өгүүллэгийн гэсэн өөрийн төрөл жанраар бичигдсэн есөн боть бүтээлүүд нь багтжээ. Мөн эдгээр номуудаас “Өнөөдөр” сониныхоо редакцийн хойморт залрах нэг хувь есөн ширхэг номыг арьсаар хавтаслан тоноглож, нуруунд нь цул мөнгийг алтаар шаруулан арга билгийн хамт эрдэнийн есөн чулуугаар гоёж чимэглэжээ. Энэ үеэр түүний нэгэн цагийн эрхэм нөхөд, үүсгэн байгуулсан “Өнөөдөр” сониных нь хамт олон цуглаж хөшөөнд нь хүндэтгэл үзүүллээ.