Төмөр замын 396-р зөрлөг буюу есдүгээр зуут гэдэг газарт өчигдөр 18.00 цагийн үед суудлын галт тэргэнд Баянзүрх дүүргийн харьяат 32 настай У дайруулж амь насаа алджээ. Уг хэргийг Төмөр замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Сүүлийн үед галт тэргэнд дайруулж золгүй байдлаар амь насаа алдаж буй иргэдийн тоо нэмэгдэх болсон байна. Тухайлбал өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Баянзүрх дүүргийн арванэгдүгээр хороо, Туул өртөөний 427 дугаар километрт галт тэргэнд хүн дайрууллаа гэсэн дуудлагын дагуу цагдаагийн ажилтнууд хэргийн газарт очиход нэр хаяг нь тодорхойгүй 45-50 насны орчим эрэгтэй золгүй байдлаар амь үрэгдсэн байжээ.
Н.Түвшин