НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өчигдөр Иракт авч байгаа холбогдох хоригоо хүчингүй болгожээ. Аюулгүйн зөвлөл мөн өдөр Иракийн асуудлаар дээд хэмжээний хурал хийж, гурван тогтоол баталж, Иракт их хэмжээний алан хядах зэвсэг, пуужин болон иргэний зориулалттай цөмийн ажиллагааны салбарт тавьсан хоригийг хүчингүй болгожээ. Харин "Газрын тосоор хүнсний бүтээгдэхүүн солих төлөвлөгөө"-г үлдээж бусад ажиллагааг зогсоож, Иракийн хөгжлийн сангийн төрөл бүрийн зохицуулалтыг ирэх жилийн зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгажээ.
Б.СҮРЭН