Сьюзан Бойлын цомог 1,43 сая хувь борлогдлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Сьюзан Бойлын цомог 1,43 сая хувь борлогдлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Авьяаслаг Британичууд” шоуны оролцогч Сьюзан Бойл богино хугацаанд дэлхий дахинд нэрээ алдаршуулж, анхны цомог нь гурван дээд амжилт тогтоосон. 2009 онд гаргасан “I Dreamed A Dream” нэртэй цомог нь одоо болтол эрэлт ихтэй байгаа ба нийтдээ 10 сая хувь борлогдоод байгаа юм.

    Харин арваннэгдүгээр сард худалдаанд гаргасан “The Gift” нэртэй хоёр дахь цомог нь Америкийн шилдэг поп цомгийн жагсаалтыг дөрөв дэх долоо хоногтоо тэргүүлжээ.  
    Уг цомог өнгөрсөн долоо хоногт 243 мянган хувь борлогдсон ба худалдаанд гаргаснаас хойш нийтдээ 1,43 сая хувь борлогдоод байна.
    Мөн Английн чартад тэргүүлээд байгаа ба хоёр улсад ийнхүү шилдгээр шалгарч байсан тохиолдол өмнө нь тун цөөхөн байсан аж. Тус цомгийг Sony болон Саймон Коуэллын Syco Music хамтран гаргасан юм.
    Саймон “Сьюзан бол миний супер эмэгтэй. Би түүний алмааз шиг авьяасаар бахархдаг” хэмээн ярьжээ.
    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж