Сандра хамгийн сонирхолтой одоор нэрлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.16-нд нийтлэгдсэн

Сандра хамгийн сонирхолтой одоор нэрлэгдлээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    People сэтгүүлээс энэ оны хамгийн шуугиан тарьсан, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байсан 25 одыг нэрлэжээ. Энэхүү жагсаалтыг жүжигчин Сандра Баллок тэргүүлжээ. Тэрбээр энэ жил Оскарын шагнал хүртэн гялалзаж байсан бол дараахан нөхрөөсөө салж хэвлэлийнхнээс хэсэг хугацаанд нуугдах дээрээ тулсан. Түүний нөхөр Жесси Жеймс шивээсчин бүсгүйтэй эхнэрээ хуурсан тухай хэвлэлүүдээр шуугиж, өнөөх бүсгүй нь Сандраг тун их өрөвдөж буй тухайгаа ч ярилцлага өгөөд амжсан.

    Энэ бүх хүнд цаг үеийн дараа жүжигчин бүсгүй маань хүүхэд өргөн авч, худалдаж авсан шинэхэн тансаг харшдаа нүүж очсон юм.

    Түүний тоглосон "The Blind Side" болон "The Proposal" кино ихээхэн амжилт дагуулсан ба зөвхөн энэ хоёр киноноосоо 56 саяын ашиг олсон хэмээн Forbes сэтгүүл бичжээ.

    Уг жагсаалтын дараагийн байруудад Брэд Питт, Анжелина Жоли нар оржээ. Тэднийг хамгийн алдартай эцэг эхээр шалгаруулсан байна. Мөн “Хар хун” киноны од Натали Портман  бичигджээ. Тэрбээр балетчины дүрээрээ энэ жилийн Оскар авах хамгийн их магадлалтай хэмээн бичигдээд байгаа юм.

    Мөн найз бүсгүйтэйгээ энэ жилийн турш шүүхээр тэмцэлдэж байгаа нэрт жүжигчин  Мел Гибсон энэ жагсаалтад багтжээ.

    Н.Наран

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж